728 x 90

Цагаан сарын шинийн 1,2-ны өдөр амралтын өдрүүдэд тохиож байна

Цагаан сарын шинийн 1,2-ны өдөр амралтын өдрүүдэд тохиож байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр нь 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хууль бий. Хуанлид тэмдэглэгдсэнээр эдгээр баярын амралтын өдрийн хоёр нь Бямба, Ням гарагт таарч байна. Шинийн 1, 2 нь хоёрдугаар сарын 10, 11-ний Бямба, Ням гарагт тохиох бол шинийн 3-ны Даваа гарагт амраад хоёрдугаар сарын 13-наас ажлын өдөр эхэлнэ. Битүүний өдрийг албан ёсны амралтын өдөрт оруулдаггүй. Энэ жил битүүний өдөр тасарч байгаа гэх мэдээлэл гарсан ч Гандантэгчэнлин хийдээс үгүйсгэж, хоёрдугаар сарын 9-нд битүүрнэ гэж мэдэгдсэн билээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ