Улсын дээд шүүх энэ сарын 24-ний лхагва гаригт яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ. Ц.Хулангийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1060 дугаар магадлалтай хэргийг Улсын дээд шүүх хаалттай хянан хэлэлцэх юм байна.
0 сэтгэгдэлтэй