728 x 90

ОБЕГ: Дөрвөн аймгийн зургаан суманд Отрын штаб байгуулан ажиллаж байна

ОБЕГ: Дөрвөн аймгийн зургаан суманд Отрын штаб байгуулан ажиллаж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Улсын хэмжээнд өөрийн болоод өөр аймаг, сум дундын, аймаг дундын, хилийн зурвас, улсын тусгай хамгаалалтын газарт нийт 18.8 мянган өрхийн 7.8 сая толгой мал оторлож байна. Отор нүүдэл хийж байгаа иргэдэд төрийн болоод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээнд Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан зэрэг нийт дөрвөн аймгийн зургаан суманд Отрын штаб байгуулан ажиллаж байна.

Тус штабт нутгийн захиргааны байгууллага, ХХААГ, ЭМГ, Цагдаа, Онцгой, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд УОК-ын Шуурхай штабаас мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ