728 x 90

СУИС-ийн оюутан Б.Дашдуламын бүтээл шилдгээр (Excellence Award) шалгарчээ

СУИС-ийн оюутан Б.Дашдуламын бүтээл шилдгээр (Excellence Award) шалгарчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"SUN" (Silk-Road Universities Network)-ийн VII удаагийн уран бичлэгийн уралдааны “Шүлэг”-ийн төрөлд СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн жүжиглэх урлаг хөтөлбөрийн хоёрдугаар дамжааны оюутан Б.Дашдуламын бүтээл шилдгээр (Excellence Award) шалгарчээ. Ингэснээр ирэх сарын 11-15-ны өдрүүдэд Итали улсын “Naples L’Orientale” их сургуульд зохион байгуулагдах “SUN”-ын IX удаагийн Ерөнхий Ассамблейн шагнал гардуулах ёслол болон соёлын аялалд оролцох нэр хүндтэй урилгын эзэн болж байгаа юм. Шилдгээр шалгарсан энэхүү бүтээлийг олон хэлээр орчуулж цахим ном болгон нэг жилийн хугацаанд “SUN”-ын албан ёсны веб хуудсанд байршуулах юм. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ