728 x 90

Автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт цуцлагдснаар замын ачаалал эрс нэмэгдэв

Автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт цуцлагдснаар замын ачаалал эрс нэмэгдэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр хагас сар үргэлжилсэн. Тус шийдвэрийг энэ сарын 1-нд цуцалж, автомашинууд долоо хоногийн нэг өдөр замын хөдөлгөөнд оролцохгүй байх хуучин журмаар зорчиж буй. 

Тэгвэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахад ачаалал 60-66 хувьтай байсан бол одоо 88-92 хувь болж нэмэгджээ. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн их байна гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа мэдээллээ.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Баамба 202.9.40.183
    9 сарын өмнө

    Тэгш сондгой дугаараар явуулмаар байна

Шинэ мэдээ