728 x 90

Билли Айлиш шилдэг дуу шагналын эзнээр тодорлоо

Билли Айлиш шилдэг дуу шагналын эзнээр тодорлоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Грэмми” хөгжмийн наадмын 66 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Cripto.com” цогцолборт үргэлжилж байна.

Америкийн дуучин Билли Айлиш “Barbie” киноны “What Was I Made For?” дуугаараа “Грэмми” наадмын гол шагналуудын нэг болох “Оны шилдэг дуу” шагналын эзэн боллоо. Эл дуунд өнгөрсөн зун хит болсон киноны хамгийн сэтгэл хөдөлгөм мөч болох барби хүүхэлдэй өөрийн мөн чанарт эргэлздэг хэсгийг тодотгон харуулдаг.

Б.Айлишаас гадна SZA, Майли Сайрус, Тэйлор Свифт нар шагнал хүртээд байгаа бөгөөд Т.Свифтийн хувьд "Шилдэг поп гоцлол цомог" шагналыг гардах үеэрээ шинэ цомгоо гаргах гэж байгаагаа зарлажээ.Энэ жил Т.Свифт мөн "Шилдэг цомог" төрөлд шалгарч уг шагналыг дөрвөн удаа хүртсэн анхны уран бүтээлч боллоо. Тэрбээр шилдэг цомгийн эзнээр гурван удаа тодорсон амжилтаар Стиви Уандер, Пол Саймон, Фрэнк Синатра нартай эн зэрэгцэж байсан юм.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ