12 ордын өдрийн зурхай(2024.10.10)
Хонь: Албан түнштэйгээ харилцан ойлголцолд хүрэхгүй бол нэлээд ширүүхэн маргаан дэгдэж магадгүй. Энэ нь цаашдын ажил амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй тул асуудлыг аль болох алтан дунджийг барьж шийдвэрлээрэй. Ажил хэргийн уулзалтуудыг энгийн нөхцөл байдалд явуулах нь тохиромжтой. Хамтрагч нартаа итгэх итгэлээ нэмэгдүүлээрэй.
Үхэр: Ойр дотнын хүнтэйгээ тодорхойгүй асуудал байгаа бол сайн ярилцаж сэтгэлд үлдсэн гомдлоо хуваалцах хэрэгтэй. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй болох үед хайртай хүмүүстэйгээ зөвлөлдөх нь зөв байх болно. Зарим ухаангүй үг үйлдэл таныг төвөгтэй байдалд хүргэж болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй.
Ихэр: Ажил хэргийн уулзалт хийх бол тархи толгойгоо сэргэг байлгахыг хичээ. Асуудлыг олны саналд тулгуурлан шийдэх нь тохиромжтой үе. Аливаа шийдвэр гаргахад найз нөхдийн зүгээс ирэх зөвлөгөөг анхааралтай сонсож чадвал орхигдсон, дутуу бодсон зүйл байгаа эсэхээ олж харах боломжтой. Гэхдээ бүх зүйл дээр хүний үгийг бүрэн дагах албагүй шүү.
Мэлхий: Аливаа үйл явдалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг зөвлөж байна. Ихэнх таагүй зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай, түүний аясаар алга болох болно. Амьдралын хэмнэл баяр баясгалан, гуниг гомдолтойгоо сүлэлдэн цаг хугацаа өнгөрөхийн хирээр тэнцвэрт байдлаа олж чадна. Хий дэмий өнгөрүүлсэн цаг мөч бүрийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллаарай. Шинэ хайр сэтгэлтэй учирч магадгүй.
Арслан: Олсон амжилт түр зуурынх байх ч энэ нь танд таатай мэдрэмжийг төрүүлж, сайхан дурсамжийг үлдээнэ. Өөрийн ур чадвараа илэрхийлэх нь хувийн амжилтаа ахиулахад таатай нөлөө үзүүлнэ. Шаргуу дайчин, бууж өгдөггүй тууштай зан чанар тань ололт, амжилтыг авчрах болно. Ялангуяа залуу хүмүүс өөрийн гэсэн байр сууриа олох үндсийг тавих үе.
Охин: Худалдаа наймаа хийх болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд амжилттай байна. Хүч хүрэхгүй амлалт өгөх, өөртөө хэт итгэлтэй байх зэрэг нь бусдыг гомдоох тул үг хэл, үйл хөдлөлдөө болгоомжтой хандаарай. Шийдэмгий байдал, нөхцөл байдлыг урьдчилан харах чадвар нь аливаа сөрөг хандлагыг сулруулна.
Жинлүүр: Өөрийн сул талыг хүлээн зөвшөөрч, бусдын боломжийн эсрэг зогсох хэрэггүй. Мөн харилцан ойлголцлыг хүсэхгүй байх байдал тань асуудал үүсгэхийг анхаараарай. Таны сэтгэл санаа тогтворгүй, өөртөө итгэлгүй байдал зэрэг нь зарим сөрөг хандлагын эх үүсвэр болно. Сэтгэлийн хөдөлгөөнөө аль болох дарж, ойр дотнын хүмүүсээ өөрөөсөө түлхэхгүй байхыг хичээ.
Хилэнц: Дутуу орхисон ажил болон шинээр гарч ирсэн асуудлаа нэгэн зэрэг шийдвэрлэх боломж гарч ирнэ. Өнөөдөр олон ажлыг зэрэгцүүлэн хийх сэтгэл санааны болон биеийн эрч хүч өндөр байна. Хувийн амьдрал тань хэвийн байдалдаа эргэн орно. Жижиг гэлтгүй бүхий л асуудлыг сайтар анхаарч харж чадвал тухайн нөхцөл байдлыг зөв үнэлэх аргаа олно.
Нум: Хаана ч явсан та олны нүдэнд өртөх бололтой. Өөрийгөө хэт дөвийлгөн бодох тусам улам дүрдээ орж, буруудах тийшээ явна. Гэхдээ та ихэнх хүмүүст итгэл үнэмшилдээ үнэнч санагдана. Таны оролцоо олон хүнд тааламжтай сэтгэгдлийг төрүүлэх болно. Ойр дотнынхон, хайртай хүмүүстэйгээ харилцахдаа нийцтэй бөгөөд итгэл төрүүлэхүйц байж чадна. Амьдралын эрч хүч өсөж, сэтгэл санаа сэргэнэ.
Матар: Сайн муу хосолсон өдөр болно. Амьдралын идэвх тааруу байна. Таны хувийн амьдралд сонирхолтой зүйл тохиолдож тэр бүр ирээд байдаггүй азыг алдах юм бол дараа нь ихээхэн гутрах болно. Хууран мэхлэлттэй учирч болзошгүй тул олон нийттэй харилцахдаа болон арилжаа наймаа хийхдээ сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Хумх: Мөнгө хөрөнгөө арвижуулж өсгөх, хадгаламжаа хуримтлуулах зэрэгт таатай байна. Хийхээр төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй шаардлагатай зүйлсээ сайтар бэлдэх хэрэгтэй. Та бусдад өөрийн чадварыг харуулах, хийсэн бүтээлээрээ бахархах цаг мөч ирнэ. Тухайн нөхцөл байдал танд сайнаар нөлөөлж буй энэ үед чухал ажлаа амжуулахыг хичээ.
Загас: Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох тал дээр сэтгэл санаа болон бие махбодын аль алинаар нь бэлэн байх шаардлагатай. Гэр бүлийн харилцаа нь мухардалд орж мэднэ. Энэ байдлыг засахын тулд шаардлагатай бүхнийг хийхэд хүрнэ. Зөрчилдөөнийг илэн далангүй байдал, зүрх сэтгэлээсээ ярилцах арга барилаар шийдвэрлэвэл илүү үр дүнд хүрнэ.
0 сэтгэгдэлтэй