728 x 90

ХБНГУ-д ажлын дөрвөн өдөртэй болохоор туршилтын хугацааг эхлүүллээ

ХБНГУ-д ажлын дөрвөн өдөртэй болохоор туршилтын хугацааг эхлүүллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Тус улсад энэ долоо хоногоос эхэлж ажлын дөрвөн өдөртэй болох туршилтын хугацаа эхэллээ. Герман улс ажиллах хүчний дутагдалд гүн орсон аж. Энэ үед ажлын өдрийг багасгаснаар нааштай үр дүн гарна гэж найдаж  байна. Туршилтын хугацаа 6 сарын турш үргэлжилнэ. Уг туршилтад улс даяар 45 компанийн ажилчид оролцоно гэсэн мэдээлжээ.


Туршилтыг Берлинд төвтэй Интрапренёр менежмент консалтинг групп олон улсын “Ажлын дөрвөн өдөр” Засгийн газрын бус байгууллагатай хамтарч хэрэгжүүлж байгаа юм байна. Герман улсад ажлын цаг их, улмаар хөдөлмөрийн зах зээл дэх ажилчид урт хугацаанд үр бүтээмж муутай ажиллаж, стресстдэг нь эргээд ажлаас гарахад хүргэж, ажиллах хүчний хомсдолд хүргэж байна гэж тус группийнхэн үзсэн байна. Тиймээс ажлын дөрвөн өдөртэй болсноор ажилчид илүү эрч хүчтэй, аз жаргалтайгаар ажиллаж, хүний нөөцийн дутагдлыг арилгаж болно гэж үзэж байгаа юм байна. Герман улсад ажлын бүтээмжийг ажилласан цагт хувааж олдог. 2017 онд энэ тоо 105,2-т хүрч, бүх цаг үеийн хамгийн дээд бүтээмждээ очсон хэдий ч үүнээс хойш тогтмол унасан гэсэн тоон үзүүлэлт байна. Гэхдээ энэ нь Европын бусад эдийн засгуудтай харьцуулахад одоо ч өндөр үзүүлэлт хэвээр байгаа юм. 2023 оны 11-р сард гэхэд ажлын бүтээмжийн индекс 95,8 оноо болсон нь өнгөрсөн сард 96,8 байснаас буурсан үзүүлэлтэй  байна.


Харин  ажлын дөрвөн өдрийн дэмжигчид болон зарим аль хэдийн туршаад эхэлчихсэн аж ахуйн нэгжүүд ингэж ажлын хугацааг багасгаснаар ажилтнуудын эрүүл мэнд, сэтгэл санаа огцом дээшилж, илүү үр бүтээлтэй болж байгааг батлан өгүүлж байгаа юм. Германд яг одоогийн байдлаар нарийн мэргэшсэн ажилчид шаардлагатай салбаруудад хүний нөөцийн дутагдалтай байгаа. Ажлын өдрийг нэг өдрөөр хорогдуулснаар чадварлаг ажилчдыг татах нэг болзол болно гэж харж байгаа аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ