728 x 90

Г.Ануужин Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж, ААШТ-ий иж бүрэн медальтан боллоо

Г.Ануужин Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж, ААШТ-ий иж бүрэн медальтан боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийнг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний 64 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хороо, “Дархан хан спийд” компанийн тамирчин Г.Ануужин мөнгөн медаль (Огцом өргөлт - 91кг) хүртэж, гурван жил дараалан тивийн аваргын медалийн тавцанд зогслоо.  “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тивийн аваргын өрсөлдөөнд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин улсаа төлөөлөн оролцож байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул, 71 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл, 81 кг-д дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөхөөр Узбекстаныг зорьсон. Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д М.Очир-Эрдэнэ, 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзэж байна. Тэмцээн  энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ