Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийж буй.
Цахилгааны хязгаарлалт 1-2 цаг үргэлжилж буй юм. Тэгвэл цахилгааны хязгаарлалт хийх хуваарьт багтаагүй ч зарим газар тог тасарсан талаар иргэдийн гомдол цахим орчинд гарсаар байна.
Энэ талаар Улаанбаатар Цахилгаан Түгээх Станцаас" Цахилгааны хязгаарлалт хуваарийн дагуу явж байгаа. Илүү газраар тасалдсан зүйл байхгүй. Харин Сонгинохайрхан дүүрэгт цахилгааны гэмтэл гарсан тул тодорхойгүй хугацаагаар тасарсан. Уг гэмтлийг засварлахаар шуурхай баг ажиллаж байгаа" гэж мэдээлэл өглөө. Мөн одоогоор Цагаан сарын баярын үеэр хязгаарлалт хийх мэдээлэл албан ёсоор ирээгүй" гэж мэдэгдлээ.
0 сэтгэгдэлтэй