Энэ сарын 16-18-нд Азербайжаны Баку хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно. Тус тэмцээнд 64 орны 410 жүдоч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Монголоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Бямбасүрэнгийн Сүхбат зодоглох юм. 23 настай Б.Сүхбат 60 кг-д сүүлийн хоёр жил дараалан улсын аварга болсон нэгэн. Хэдийгээр дотоодын тэмцээнд түүнийг зогсоох жүдоч тодроогүй ч сүүлийн таван Их Дуулга, Гранпри ангиллын тэмцээнд ялж чадаагүй явна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д 29 жүдоч өрсөлдөхөөр нэрээ өгсөн. Дэлхийн чансааны №5-д жагсаж буй олимпын хүрэл медальт Францын Лука Мхейдзе чансаагаар манлайлах юм.
Эрчүүдийн 73 кг-д хамгийн олон буюу 40, эмэгтэйчүүдийн 63 кг-д 33 жүдоч барилдана.
0 сэтгэгдэлтэй