Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн “Хандивын барилдаан”-ыг 2024 оны гуравдугаар сарын нэгний 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.
Уг барилдааны үзэгчдээс автомашины азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулна. Бөхчүүд, үзэгч олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
0 сэтгэгдэлтэй