728 x 90

Реппер “Quiza”: Ирээдүйг нь зажлахгүй залгиж байгаа эрх баригч руу ус балгацан юм шиг дуугуй

Реппер “Quiza”: Ирээдүйг нь зажлахгүй залгиж байгаа эрх баригч руу ус балгацан юм шиг дуугуй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хип хопт дурлагсад “Loi4ixcoн” бүлгийг андахгүй. Тус бүлгийн гишүүн, реппер FLA буюу Б.Жавхлантөгс нь "PODCAST ROOM" нэвтрүүлгийн үеэр реппер Rokit bay-тэй "үзэлцэхээр" шийдсэн гэдгээ дахин баталж  түүнд зориулсан “Shaaltsii” гэх дуугаа цацсан. Тэгвэл дуучин Rokit bay түүний хариу дууг өдөрт нь барьж  “BLAAVGAI” нэртэйгээр YOUTUBE сувгаараа дамжуулан цацсан юм. Энэ нь ням гарагийн  орой улаанбаатарчуудыг уйдаасангүй.  Харин Репп “Quiza” өөрийн твиттер хуудсандаа “Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж мөнгөө үрнэ. Ирээдүйг нь зажлахгүй залгиж байгаа эрх баригч руу ус балгацан юм шиг дуугуй. Дээвэргүй шорон, дээрэмгүй авилга, худалдагдсан хэвлэл, хулгайлагдсан ирээдүйн талаар юу гэх юм болдоо чааваас. Тэгсэн мөртлөө охидийг доромжлохдоо ганган гэж” хэмээн бичжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ