Тавантолгой төмөр зам ХХК-ийн удирдлагуудын ноцтой бичлэг задарсан. Тэдний ажлын байран дээрээ архидан согтуурч, дотуур хувцастайгаа ажлын байран дээрээ явж буй бичлэг олон хүнийг "Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт хаана байна" гэсэн шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Иймд тэднийг ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн хэмээн Тавантолгой Төмөр Зам ХХК-ийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөллөө. Нэг үгээр хэлбэл, Бичлэгт гарсан ажилтнуудаа халсан тухай мэдээлжээ. Компанийн дүрэм, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзсэн байна. Тус бичлэгт Санхүү төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, Нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр, сургалтын мэргэжилтэн Ц.Болорсувд, Захиргаа удирдлагын газрын дарга М.Гансэлэм, Захиргаа хэлтсийн дарга Ц.Цогтжаргал нар гарч байгаа юм.
0 сэтгэгдэлтэй