728 x 90

Таван ханатай гэр шатаж, нэг хүн түлэгджээ

Таван ханатай гэр шатаж, нэг хүн түлэгджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сонгинохайрхан дүүргийн “Баян туруун”-ы 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр 19:08 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан 19:33 цагт очиход иргэн З-ын 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн З /61 настай, эрэгтэй/ зүүн гарын шуу, гарын алга, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг НТТТ-д шилжүүлэн өгчээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ