728 x 90

Малчид гар утаснаасаа өөрийн байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой боллоо

Малчид гар утаснаасаа өөрийн байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид сумын малчин иргэдэд “What3words” аппликейшны талаар мэдээлэл өгч, иргэдийн утсанд суулгах ажлыг зохион байгуулсан байна.Аливаа аюул, ослын дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ суулгасан “what3words” апплейкшныг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой болж байгаа юм.

Ухаалаг гар утсандаа суулгасан энэхүү “what3words” апплейкшныг интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд ашиглаж болдгоороо давуу аж.   


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ