КиММи 2024 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагаас UBS телевизийн Кофе юу цай юу шууд нэвтрүүлэгт оролцож К поп сонирхогч Монголчуудтайгаа уулзахаар болжээ. Тэрээр I.C.E хамтлагийн ахлагчаас Соло уран бүтээлч болжээ. Түүний анхны соло бүтээл болох "SOMETHING" дуу олны хүртээл болоод байна.
Цаашид Монгол дуучидтай хамтран уран бүтээл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тэрбээр, Монголын шилдэг дуучид, уран бүтээлчдийг бэлтгэн гаргадаг UBS телевизтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.
0 сэтгэгдэлтэй