БНХАУ-д зохион байгуулагдаж буй Азийн Оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Монгол улсын шүүгч Б.Бурмаа дэнсэлж байна.
Тэрбээр 3х3 сагсан бөмбөгийн олон улсын шүүгч юм. Түүний хувьд өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын 3х3 шүүгчээр анх удаа Монгол Улсыг төлөөлөн ажилласан билээ.
Одоогийн байдлаар Монгол Улс 3х3-ийн хоёр олон улсын шүүгч, сагсан бөмбөгийн мөн хоёр шүүгч ФИБА-гийн олон улсын шүүгчийн лицензээ авсан юм.
0 сэтгэгдэлтэй