728 x 90

УОК-т 1 тэрбум төгрөг бэлнээр, 500 сая төгрөгийн бараа материал иргэд хандивлаад байна

УОК-т 1 тэрбум төгрөг бэлнээр, 500 сая төгрөгийн бараа материал иргэд хандивлаад байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зудын нөхцөл байдалтай байгаа тул Монголын нийт ард иргэд болон ААН, байгууллагууд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хандивын аяныг эхлүүлсэн. Тэгвэл УОК-оос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байх үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр хэлэхдээ,

“Ард иргэд сайхан сэтгэлийн тусламжийн хүрээнд аймаг орон нутаг хийгээд улсын түвшинд хандивын аян зохион байгуулагдаж байна. Тэгвэл УОК-ын харьяа төвлөрсөн хандивын дансанд 1 тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хандив болон 500 гаруй сая төгрөгийн бараа материалын хандив ирсэн. Эдгээрийг шаардлагатай малчин өрхөд шилжүүлэн ажиллана” хэмээлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ