Японы Осака хотод болдог марафон гүйлтийн уралдаан шилдгүүдээ тодруулжээ. Энэ жилийн марафонд зохион байгуулагч орноос гадна Австрали, АНУ, Австри, Канад, БНСУ, БНХАУ, Герман, Нидерланд, Бразил, Кени, Уганда, Этиоп, Итали, Монгол зэрэг 14 орны шилдэг тамирчид урилгаар оролцсон байна.“Осака 2024” марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд Японы залуу гүйгч Хирабаяши 42 км зайг хоёр цаг 06 минут 18 сeкундын амжилтаар түрүүлсэн бол Уганда улсын тамирчин С.Кисса мөнгөн мeдаль хүртжээ.
Тэгвэл манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од, олон улсын хэмжээний мастер Ж.Олонбаяр, Д.Гантулга нар уралдлаа. Энэ жил 42 настай Б.Сэр-Од 2:10:10 цагийн амжилтыг үзүүлснээр олимпын оноогоо ахиулав. Түүнчлэн манай тамирчин уралдааны явцад 25 км, 30 км зайн Монгол Улсын марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Түүний хувьд “Парис 2024” олимпын наадамд уралдахаар бэлтгэж байгаа юм.
4 сэтгэгдэлтэй
Зочин 66.181.187.130
8 сарын өмнөЭнэ хүн олон жил Монголын нэрийг мандуулж байна даа. Хөлс хүчийг нь үнэлэн баатар цол өгөөсэй
Ира 113.199.56.123
8 сарын өмнөҮнэхээр олон жилийн бэлтгэл зүтгэл туршлагатай мундаг тамирчинд өндөр амжилт хүсье.
Нутгийнх нь эгч 202.131.234.154
8 сарын өмнөЁстой л тэвчээр хатуужлаа харуулж гүйж яваа залуу шүү, амжилт хүсье
irgen 202.9.40.183
8 сарын өмнөUyachid.Buhchuud.uls turchid heden ueeree ideh hurenge.heregem zereg.chingesiin odon uo uotai bilee.SerOd bol MGL iin hamgiin hund sportoor delhiid neree gargaj yvaa hun.MGL uls martsan.Erguu darga nar gishuudiin ehner nuher.missd egdeg gaviya shagnalaa bugdiig egeech.Jinhene baatar chin SerOd bn.