Францын цагдаа нар мягмар гарагт алдарт жүжигчин Ален Делоны гэрээс 72 буу, 3000 орчим сум хураасан байна. Түүний Парисаас 135 км зайтай байрлах байшинд буудлагын талбай байжээ. Цагдаа нар түүнд буу эзэмших, хадгалах эрх байгаагүй гэсэн байна. Түүний гэрт шүүхээс зөвшөөрөл авсны дараа нэвтэрчээ.
Өдгөө 88 настай жүжигчин франц киноны алтан үеийн жүжигчин. Тэрээр 1967 онд Самурай, 1970 онд Борсалино кинонд тоглож, дэлхий даяар танигджээ.
Сүүлийн жилүүдэд Ален Делоны эрүүл мэнд сайнгүй байгаа аж.
1 сэтгэгдэлтэй
үнэн 66.181.189.237
8 сарын өмнөБууны цуглуулга л байгаа, ийм дэлхийн домог хүн онгоц цуглуулсан нь ч яадаг юм,