728 x 90

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫГ ОРОЛЦУУЛАХЫГ ШААРДАВ

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫГ ОРОЛЦУУЛАХЫГ ШААРДАВ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны 4 танхимд зэрэг явуулж эхэлсэн боловч оролцогчид Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулах хүсэлт гаргасан. Ажлын хэсэг сонсголын дэг, зохион байгуулалтын талаар хуралдсаны дараа оролцогчдын хүсэлтийн дагуу сонсгол Төрийн ордны Их танхимд эхэлж байна.

Сүхбаатарын талбай дээр 18 хоног жагсаж буй залуусын төлөөлөл шаардлагаа уншиж танилцуулж байна. Сонсголд оролцогч иргэд нүүрсний хулгайг гардан гүйцэтгэсэн хүмүүсийг авчирсаны дараа сонсголыг үргэлжлүүлэхийг шаардлаа. Мөн тэд улс орны асуудал яригдаж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг сонсголд оролцуулах, сонсголд оролцож буй иргэн бүрийн үгээ хэлэх эрхийг эдлүүлэхийг шаардав. 

Дорнод аймгийн төлөөлөл Н.Гэрэлт-Од: Талбай дээр юу болж байна гэж бодож байна, та нар. Зарим залуучуудыг цагдаа нар хүчээр бариад авч явж байна. Барьж өгсөн дөрвөн гэрийг ачаад аваад явчихлаа. Яахаараа ард түмнээ хүндлээд дэгэндээ өөрчлөлт оруулаад явж болохгүй гэж. Та нар 5 минутад өөрсдөдөө хэрэгтэй хуулийг батлаад явдаг шүү дээ. Биднийг өглөө 10.00 цагт цуглуулчихаад, яахаараа хүлээлгээд байдаг юм бэ. Монголын ард түмэнд уриалъя, энэ 76 нөхрийг харж 32 жил бид зүдэрлээ. 

Чадамгүй бол зайл. Та нарыг дахин хармааргүй байна. Чадахгүй бол зайл. Т.Доржханд, Н.Алтанхуяг, С.Одонтуяа та нар яагаад сөрөг хүчний байр сууриа илэрхийлэхгүй байна вэ? Бид эд нарыг хараад улсаараа сүйрч байна. 

Та нар дархан эрхдээ яасан их хайртай юм бэ? Ард түмнийхээ төлөө дуугарч болдоггүй юм уу? Одоо Монголын ард түмэн та нарыг хараад ханалаа. Дэгийн хуулиндаа 5 минутын дотор өөрчлөлт оруулаатах, та нарыг харъя. 

Хуульч Х.Бат-Ялалт: Зургаан мэдээллийг нэг мэдээлэл болгооч ээ.Засгийн газар худлаа яриад байна уу? Үнэхээр нүүрсний хулгай байна уу, үгүй юу. Их наядаар нь хулгайлсан бол ард түмэн түүнийг авч хэрэглэх эрхтэй биз дээ. Хүмүүсийн нэрсийг 59-өөр хязгаарламааргүй байна. Ярья гэсэн хүн болгонд нэг удаа боломж олгоод яриулчихаасай гэж бодож байна.

УИХ-ын гишүүн, хурал даргалагч С.Чинзориг: Зургаан мэдээллийг сонсохгүй гэж үзэж байгаа бол зарим нь сонсоод, сонсголоо цааш үргэлжлүүлье. 

Хуульч Х.Бат-Ялалт: Нийт 35 хүнийг хорьсон мэдээлэл бий ч дийлэнх нь гарсан байна. Энэ талаар тодорхой мэдээлэл авмаар байна. 

УИХ-ын гишүүн, хурал даргалагч С.Чинзориг: Зургаан мэдээллийг нийлүүлээд нэг хүн зургууланг нь тавина гэвэл боломжгүй. Иргэд та бүхэн чөлөөтэй ярь. Гишүүдээ ч яриулъя. Гишүүд, иргэд ээлжлээд сөөлжөөд ярья. 

Оролцогч: Нүүрсний хэрэгт холбоотой 17 хүнээс бусдыг нь яагаад зарлахгүй байна вэ? Та нар ингэж болохгүй. Та нар ч үр хүүхэдтэй. Та нар бидний амьд явах эрхийг хасч байна. 

Оролцогч: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээ оролцуул. Залуус ямар шаардлага тавиад байгаа юм бэ. Энэ хэлэлцүүлгийг 20 хоног ч хийсэн яах вэ. Хулгай болгон МАН руу хөтөлж байгаа. Хурал даргалж байгаа хүмүүсээ хулгайч биш хүмүүсээр тавиач. Би Ганболд гишүүнийг Өвөрхангайд Баянтээгийн уурхай дээр ашиг сонирхлын зөрчилтэй. Ард түмнийг арай дэндүү доромжилж байгаа юм биш үү. Хулгай хийсэн 1000 хүнээ байлгаач. Б.Ганхуяг гээд та нарын булхайг илчлэх хүн чинь энд байхгүй байна. Та нараас юу ч гарахгүй. Дунд шатны албан тушаалтнуудаар нойр хүргэсэн юм яриулаад дуусгана. Жинхэнэ хулгайчдаа олоод дуусгах хэрэгтэй. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ