728 x 90

"IHC Apes" баг чухал тоглолтын өмнө дасгалжуулагчаа халжээ

"IHC Apes" баг чухал тоглолтын өмнө дасгалжуулагчаа халжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өнөөдөр "IHC Apes", "Бишрэлт Металл" багийн тав дахь тоглолт болно. Цувралыг 3:1-ээр "Бишрэлт Металл" баг тэргүүлж байгаа юм. Өнөөдрийн тоглолт  "IHC Apes" багийн хувьд чухал. Учир нь, тэд хожигдвол энэ улирлын аяллаа өндөрлүүлнэ. Гэвч ийм чухал тоглолтын өмнө тус баг дасгалжуулагчаа халжээ.

Тус багийн ахлах дасгалжуулагч, Серби улсын иргэн Славолуб Лале Горунович цахим хуудсандаа "2023-2024 оны улирлыг "IHC Apes" багийг түүхэн дээд амжилтад нь хүргэснээр өндөрлүүллээ. Хамтран ажилласан клубийн удирдлага болон тоглогчид, ялангуяа эхний тоглолтоос хойш биднийг дэмжиж байсан клубийн хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа. Та бүгдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Одоо шинэ сорилтуудтай нүүр тулах цаг иржээ" гэсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ