Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодойн-Ам”-ны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Иймд иргэд та бүхэн зуслангийнхаа байшингийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэнэ үү.
0 сэтгэгдэлтэй