Цагдаагийн байгууллагад Баянхонгор аймагт 2024.03.04-ний өдөр насанд хүрээгүй хүүхэд Б 15 нас нь "Toyota Prius" маркийн автомашиныг жолоодож явсан байна. Энэ үедээ бага насны хүүхэд 3 настай О-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулжээ. Зам тээврийн осол бүртгэн холбогдох шалгалтыг явуулж эхэллээ. Иймд иргэд, жолооч нар насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг авто замын орчимд хараа хяналтгүй байлгахгүй байх, бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлж байхыг анхааруулж байна.