728 x 90

Үндэсний музейн хамт олон Соёлын сайд Ч.Номингоос "айж" байна

Үндэсний музейн хамт олон Соёлын сайд Ч.Номингоос "айж" байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Үндэсний музейн хамт олон Соёлын сайд Ч.Номингийн хууль бус үйлдлийн талаар, түүнд шаардлага хүргүүлэх болсон талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд  "2023 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Дуламжавын Мөнхтогоо гэх манай музейн мэргэжил арга зүйн төвийн даргыг Захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Үүний дараа 2024 оны хоёрдугаар 19-ний өдөр төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийг зөрчсөн. Бид Ч.Номин сайдын шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Албан хүсэлт, шаардлага хүргэсэн ч үл тоож, Соёлын яамны ТНБД-ын тушаалаар хяналт шалгалт оруулсан. Хяналт шалгалт оруулж болно. Гэвч ажилчдыг нэр цохож хөтөлж, тулгаж, байцаалт авсан. Үүгээр төрийн албаны тухай хуулийн албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж байна.

No description available.

Монголын үндэсний музей бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх музейг мэргэжил, арга зүйгээр хангадаг. 60 гаруй мянган үзмэр цуглуулгаа хадгаламж, хамгаалж бүртгэн баримтжуулж, судлан сурталчилдаг эрдэм шинжилгээний төв байгууллага. Энэ хоёр байгууллагын хооронд нэг хүн томилж, хавсран гүйцэтгүүлж байгаа нь албан харилцааг доголдуулж байна" гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ