“Nikkei” агентлаг мэдээлснээр Японы сүмогийн холбоо Мияагино дэвжээг хаврын тэмцээний дараа тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Мияагино харьяалагддаг Исэгахама групп тус дэвжээний бөхчүүдийг бүлэг доторх хэд хэдэн дэвжээ рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж эх сурвалжууд бямба гарагт /2024.03.09/ мэдэгдсэн байна. Ням гарагийн /2024.03.10/ орой хуралдаж хаврын тэмцээний дараа Мияагино дэвжээг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргав. Эх сурвалжуудын мэдээлснээр сүмочдыг шилжүүлэх дэвжээнүүдийн нэгт Ошима оржээ. Японы сүмогийн холбоо ирээдүйд Мияагино дэвжээний үйл ажиллагааг дахин эхлүүлэх талаар мөн авч үзэж байгаа аж.