96 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол өнөөдөр /2024.03.11/ Холливудын зүрхэн дэх Долби театрт болж байна. Улаанбаатарын цагаар 07:00 цагаас наадам эхэллээ. Наадмын хөтлөгчөөр Жимми Киммел дөрөв дэх удаагаа ажиллаж байна.
"Шилдэг хувцасны загвар" шагналыг гардуулахаар жүжигчин Жон Сина гарч ирэхдээ бараг ямар ч хувцасгүй гарч ирсэн нь дуулиан тарив. Хөтлөгч Жимми Киммел түүнийг гарч ирэхийн өмнө "Өнөөдөр энэ тайзан дээгүүр нэг нүцгэн эр гүйнэ гээд та нар төсөөл дөө. Галзуу биш гэж үү" гэж хэлжээ. Энэ үед Жон Сина тайзны булангаас цухуйж, "Энэ чинь дээд зэргийн арга хэмжээ шүү дээ. Би нүцгэн гүйхийг хүсэхгүй байна. Ийм утгагүй санал дэвшүүлснийхээ төлөө та ичих учиртай. Эрэгтэй хүний нүцгэн бие бол тоглоом биш" гэж хэлжээ. Улмаар биеийн доод хэсгээ "Шилдэг хувцасны загвар" гэсэн дугтуйгаар халхлан тайзны гол руу гарч ирсэн байна.
1 сэтгэгдэлтэй
галзуу 202.179.21.226
8 сарын өмнөгалзуу юм бэ ккк