728 x 90

8K Expedition”-ийн эрэн хайх, аврах баг өнөө орой цогцос буй газарт очихоор төлөвлөжээ

8K Expedition”-ийн эрэн хайх, аврах баг өнөө орой цогцос буй газарт очихоор төлөвлөжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг эрэн хайж буй ажиллагааны талаар “Everest Today” шинэ мэдээлэл өглөө. Харамсалтай нь тэднийг одоог хүртэл олоогүй, эсэн мэнд олох найдлага улам бүр багассаар байгаа ажээ.


Тодруулбал, “Everest Today”-д “Монголын хоёр уулчин хүчтэй салхи, хүйтэн жавартай “Үхлийн” бүсэд хоол хүнс, усгүйгээр сураггүй болсноос хойш 100 гаруй цаг өнгөрчээ. Тэднийг 4-р баазаас эсэн мэнд олох найдвар улам бүр багассаар байна. Тавдугаар сарын 13-ны өглөө Эверестийн оргилд гарсан хүмүүс уулчидтай тааралдаагүй. Харин 15-нд өмнөд оргил хүрэхийн өмнө ойролцоогоор 8749 км-т хоёр цогцос харсан байна. Тэр хоёр цогцос Монгол уулчдынх эсвэл өөр хүмүүсийнх эсэх нь тодорхойгүй байна” гэх мэдээлэл гарсныг бид хүргэсэн. Тэгвэл  “Everest Chronicle” сэтгүүлд “Өглөөний 7.25 цагт “Макалу” багийн уулчин Михал Ризард Венсиерски, Пурба Шерпа нар Эверестийн оргилд хүрсэн. Тэд сураггүй болсон уулчидтай тааралдаагүй, харин өмнөд оргилын яг доор, 8750 метрийн өндөрт хоёр цогцос харсан тухайгаа хэлжээ.


Эдгээр цогцос сураггүй болсон уулчдынх уу эсвэл бусад хүмүүсийнх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. “8K Expedition”-ийн эрэн хайх, аврах баг өнөө орой цогцос буй газарт очихоор төлөвлөж байна" гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ