"Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар нэлээд дулаарна. Говийн бүс нутгаар +10...+15 хэм хүртэл дулаарах төлөвтэй байна. Энэ хугацаанд цасан бүрхүүлийн хэмжээ багасна" хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Цаг агаар дулаарч байгаатай холбоотой дээврийн цас хайлж, шөнөдөө мөстөн иргэдийн дээрээс унаж, бэртэл гэмтэлд хүргэж болзошгүй байна. Байшингийн дээврийн мөснөөс холуур явах, доор нь автомашинаа байрлуулахгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Түүнчлэн шар усны үер ойр орчныхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал өндөр. Шар усны бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших эсвэл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог.