Иргэн О.Осоржамаа нь өнгөрсөн есдүгээр сарын 17 /2024.09.17/-ны өдрийн 21:00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад хутгалуулж, хүнд гэмтэл авсан байдаг. Гэмт этгээдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, О.Осоржамаагийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж эхэлсэн байна. Тодруулбал, иргэн Т гэгч нь үл ялих шалтгаанаар О.Осоржамаагийн биед халдаж, гэмтэл учруулсан болох урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.