Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус форумд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож илтгэл танилцуулав. Тэрээр нийслэл Улаанбаатар хотод дулаан, цахилгаан, ус хангамжийн хомстол үүссэн. Цаашид хотын хүн амын улам нэмэгдэнэ. Иймд одоогийн 204 хороог 42 нэгж болгон цөөлнө гэв. Энэ үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүл "Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол дээр ЖАЙКА ажилласан. Ерөнхий төлөвлөгөөнд Энх тайвны өргөн чөлөөнд метро хийхээр төлөвлөгдсөн. Тэр дагуу метроны ТЭЗҮ хийгдсэн. 2009 онд Засгийн газар Японд хүсэлт тавьж, Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн юм. Ингээд ажлууд хийгдсэн.
Яагаад Японд хүсэлт гаргасан гэхээр бид өмнө нь хотыг социалист маягаар төлөвлөдөг байв. Улаанбаатарт 600 мянган хүн л амьдарна, үүнээс их хүн амьдруулахгүй гэж анхны төлөвлөгөөгөө боловсруулсан. Тухайн үед төр хотод хэдэн хүн амьдрахыг шийдэх эрхтэй, хүн амын тоог хэтрүүлэлгүй барьдаг байв. Харин 1990 оноос хойш энэ нь өөрчлөгдөж, хотыг чиглэсэн нүүдэл нэмэгдсэн. Бидэнд чөлөөт зах зээлийн нийгэм бүхий улсад хот төлөвлөх туршлага байгаагүй тул Япончуудад хандсан.
Хотын бүх зүйл хоорондоо уялдаатай байдаг тул ерөнхий төлөвлөгөө боловсруулдаг. Гэтэл нэг дарга гарч ирээд дүүжин тээвэр, дараагийн дарга гарч ирээд өөр тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ гэдэг. Зоргоороо байж болохгүй.
Хүн нэмж суурьшаад байвал цахилгаан, дагаад дулаан, зам гэх мэтийг шийдэх хэрэгтэй болдог. Энэ бүхэн уялдаатай, багц, нийлмэл ажил.
Метро газар доорх байгууламж, 24 цаг ажилладаг тул цахилгааны найдвартай эх үүсвэр их чухал. Бид Тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөж байв. Метроны цахилгаан тасрах ёсгүй.
Одоо хот угаасаа эрчим хүчний хомстолтой байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 2026 онд барьж дуусна. Энэ станц нэгэнт үүссэн хомстлыг л шийднэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө хэллээ. Би хотын даргын ажлаа өгөхөөс өмнө метро барьж эхлэх ажлын төлөвлөгөө ярьж эхэлсэн байв. ТЭЗҮ болсон, ерөнхий төлөвлөгөөг УИХ баталсан байв. Ерөнхий сайд Японы Ерөнхий сайдтай санамж бичигт гарын үсэг зурчихсан. Метрог дөрвөн жилд барина. Эхний хоёр жил бэлтгэлээ базаагаад сүүлийн хоёр жилд метро барихаар төлөвлөсөн. 2020 оны есдүгээр сард дуусгах байв. Баянзүрх дүүргийн Амгалан дахь шинэ эмнэлгийг метроны эцсийн буудал гэж тооцож барьж эхэлсэн. Энэ эмнэлэг ашиглалтад орчихсон.
2016 онд Су.Батболд хотын дарга болоод энэ жил зогссон. Яагаад гэдгийг мэдэхгүй. Сонгуулийн өмнө, хам хум, пи ар хийж ярихаар олон нийт метро баригдана гэхэд итгэхгүй байна. Мөн 2013 онд ЖАЙКА-гийн хйисэн ТЭЗҮ-г өөрчлөх шаардлагатай. Үүнээс хойш ам.долларын ханш гэхэд л хэд дахин унасан. Иймд ТЭЗҮ-г шинэчлэх шаардлагатай. Үүний дараа тендерээ зарлах байв.
Засаг даргын орлогч ирэх есдүгээр сараас газар шорооны ажил эхэлнэ гэж ярьсан. Уучлаарай, метро газар шорооны ажил огт биш. Хамгийн аюулгүй, өндөр технологийн. инженерийн байгууламж. Метро маш бөх зүрхтэй ярьдаг эд.
0 сэтгэгдэлтэй