728 x 90

Дэлбэрэлтэд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг удахгүй тогтооно

Дэлбэрэлтэд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг удахгүй тогтооно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хоёрдугаар сард болсон дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэдийн хохирлын хэмжээ, ослын дүгнэлтийн талаар УОК мэдээлэл өгөв.

Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Тээвэрлэж явсан хийн түлш дэлбэрсэн холбоотой асуудлыг цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр шинжээчийн хэд, хэдэн дүгнэлт гарсан. Одоо хохирлыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн.

Шинжээчийн бүрэлдэхүүнд ЦЕГ, ОБЕГ, ХНХЯ болон бусад мэргэжлийнхэн багтсан байгаа.

Галд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг тогтоохоор БХБЯ, ШУТИС-ийн багш, эрдэмтэд, Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн явц 80-90 хувьтай байгаа, нарийвчилсан дүгнэлтүүд хүлээгдэж байгаа. Энэхүү дүгнэлт гарахаар эцсийн шийдвэрээ гаргана гэсэн.

УОК-ын даргын тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС, хийгээр цэнэглэх станцуудад шалгалт хийж байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нд хамгийн сүүлийн шалгалтыг хийж дуусаад дүнг танилцуулна" гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ