Зэрлэг амьтдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлснийг Байгаль, Орчин Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-наас мэдээллээ.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, тархац нутгийг тэлэх, хоол тэжээлээр хангах ажлыг хийж байна.
Тухайлбал зэрлэг амьтдад нэн чухал олон төрлийн эрдсийг агуулсан ашигт долооц, шаардлагатай өвс, хужир зэргийг хамгаалалттай есөн газар байршуулж, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа мэдээллээ.
0 сэтгэгдэлтэй