728 x 90

Такерүфүжи 13:2 даваатай түрүүлснээр Эзэн хааны цомыг анх удаа хүртлээ

Такерүфүжи 13:2 даваатай түрүүлснээр Эзэн хааны цомыг анх удаа хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өндөрлөлөө. Энэ сарын тэмцээнд маэгаширагийн 17-гоос эрэмбэтэй барилдсан Такерүфүжи 13:2 даваатай түрүүлснээр Эзэн хааны цомыг анх удаа хүртлээ.


Тэрбээр дээд зиндаанд анх дэвшихдээ түрүү булаасан юм. Ийм тохиолдол хамгийн сүүлд 1914 онд болж байж. Харин монгол бөхчүүдийн хувьд Харү башё халгаатай байлаа. Тэмцээн эхлэхээс Хокүсэйхо Э.Даваанинж сүмог нэг мөсөн орхиж, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртэлийн улмаас тэмцээнийг өнжиж, озеки Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Рога А.Амарсанаа нар качикоши хийж чадсангүй. Харин озеки Хошёорюү С.Бямбасүрэн 11:4 даваатай башёг өндөрлүүлж байна.


Онцолбол, жүрёо зиндаанд Миторюү Б.Төрболд хоёр дахь түрүүгээ авчээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ