728 x 90

МИАТ Сөүлийн оройн нислэгээр хоёулаа явбал нэгийг нь үнэгүй зорчуулна

МИАТ Сөүлийн оройн нислэгээр хоёулаа явбал нэгийг нь үнэгүй зорчуулна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өнөөдөр буюу 2024.04.01-нээс 2024.04.30-ны өдрийг дуустал хугацаанд МИАТ ТӨХК Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа.

Тодруулбал, хоёр зорчигч хамтдаа тухайн чиглэлийн оройн нислэгүүдэд тийз худалдаж авах тохиолдолд эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг зорчигч нь зөвхөн такс, хураамж төлөөд ҮНЭГҮЙ тийзээр зорчих боломжтой.

Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, ирэх нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай. Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй. Мөн үнэгүй тийзээр зорчиж буй зорчигчид Blue Sky Mongolia миль хуримтлагдахгүй, суудлын тоо хязгаартайг анхаарууллаа.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ