Монгол Улсын дөрвөн иргэнийг хуурч мэхлэн Тайланд руу худалдаалсан этгээдүүдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тэгвэл тухайн этгээдүүд нь хохирогчдын биеийг нь үнэлүүлэх зорилгоор “Тайланд Улсад очоод хауст байрлана. Өндөр цалинтай. Та нараас ямар ч зардал гарахгүй, тэнд очихоор чинь бүх зардлыг тэнд байдаг эзэн нь гаргана, санаа зоволтгүй” гэх зэргээр хуурч мэхлэн, эмзэг байдлыг нь далимдуулж онгоцны билет авч өгч явуулсан байжээ.
Уг хэргийг хуулийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
0 сэтгэгдэлтэй