728 x 90

М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр болж байна

М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр болж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр/2023.01.28/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж байна. Тус ёслолд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, тод манлай уяач Д.Даваахүү, улсын заан Д.Бумбаяр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, говийн ноён хутагт Данзанлувсантүдэв тэргүүтэй зочид хүрэлцэн очжээ. Түүний ёслолд 400 орчим хүн оролцоно гэх тооцоо гарчээ.Монголд төрж, өссөн түүний хувьд өдгөө Мияагино дэвжээг удирдаж байгаа бөгөөд амьдралынхаа 20 жилийг сүмод зориулахдаа 45 түрүү хүртсэнийхээ эцэст өнгөрсөн жилийн есдүгээр сард зодог тайлсан билээ.

Зодог тайлах ёслолын энгийн тасалбарын үнэ 4-60 мянган иенийн үнэтэй байсан бөгөөд хэдийнэ зарагдаж дуусчээ. Харин “NFT” агуулсан VIP тасалбар 1-5 сая иенээр зарагдсан аж. .

5 сая иен буюу 38 мянган ам.долларын зургаан ширхэг зарагдах “Diamond VIP” тасалбар их аваргын үсэнд хайч хүргэх, түүнтэй оройн зоог барих, фэн клубд нь элсэх, тусгай “NFT”, бэлэг дурсгалын зүйл авах зэрэг багтсан бол 14 ширхэг зарагдах 1 сая иенийн “Platinum VIP” тасалбарын эзэн нь их аваргын үсэнд хайч хүргэх боломжгүй.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ