Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Хур харцага дэвжээний бөх, үнэн зоригт Улсын харцага Л.Пүрэвжавын нэрэмжит барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдлаа. Барилдаанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Улсын начин Б.Түвшинтөгс түрүүлж, 5 сая төгрөг гардсан бол Өвөрхангай аймгийг Төгрөг сумын харьяат Улсын гарьд Ц.Бямба-Отгон үзүүрлэж 3 сая төгрөг гардан авлаа. Харин шөвгийн дөрөвт Улсын начин Б.Түмэндэмбэрэл, Аймгийн өсөх начин Д.Төрбаяр нар үлдэж тус бүр 2 сая төгрөг гардан авлаа.