МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнийг сүсэгтнүүд нь “Монгол багш” хэмээн хүндэлдэг. Сүхбаатар аймгийн Баруун-Уртад төрсөн. 1991 оноос нутгийн Эрдэнэмандал хийдэд шавилан лам болж, 1998 оны эхээр Энэтхэгийн Гомон хийдийг зорьж, сонгодог буддизмд суралцаад 2019 онд Монголд ирсэн. Түүнийг монгол хэл тийм ч сайн мэддэггүй гэх яриа бий. Харин төвөд хэлээр төвөд шашин ном заахдаа өндөр түвшинд боловсорсон бөгөөд “Монгол багш” гэх хүндлэлт нэрийг төвөдүүд өгсөн гэдэг.
0 сэтгэгдэлтэй