Улсын аварга О.Хангай Ховд аймгийн “Ховд” дэвжээнээс залгамж халаа, ирээдүйн аваргуудыг бэлдэнэ.
Тодруулбал, 16-18 насны хүүхдүүдийг тавдугаар сарын 16-ны өдөр Ховд хотод шалгаруулж авна хэмээн аварга О.Хангай зар түгээжээ. Сонгогдсон хүүхдүүдийг тус дэвжээнд бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэн, хамтран ажиллах юм байна.
О.Хангай ирээдүйн аварга бэлтгэх энэ үйлсдээ эцэг, эхчүүдийг идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа