Богд уулын арын авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болсон талаар Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, /ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун рестораны уулзвар хүртэлх/ авто зам хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын:
I хэсэг /ХААИС-ийн уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх/
- 2024 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагаас
- 2024 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
II хэсэг /ХААИС-ийн уулзвар/
- 2024 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагаас
- 2024 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
III хэсэг /Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас Буган халиун ресторан хүртэлх/
- 2024 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас
- 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус ажлын хүрээнд: Ул хөрс солих шүүрүүлэх давхарга үүсгэх, хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь,хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэх аж. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэх юм байна.
Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас уриаллаа.