728 x 90

Гадаадын иргэн Монголын нутагт зодуулж бэртсэн тул аялалаа зогсоожээ

Гадаадын иргэн Монголын нутагт зодуулж бэртсэн тул аялалаа зогсоожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Франц-Канадын иргэн Томас Гарон да Силва унадаг дугуйгаар Торгоны зам дагуу аялах төлөвлөгөөгөө энэ зун хэрэгжүүлэхээр өнгөрсөн сард эхлүүлж байлаа.


Тэрбээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос Португалийн Сагрес хотод хүрэх зорилт тавьжээ. Ингэхдээ 20 улсын нутаг дэвсгэрээр дамжиж, 135 хоног аялахдаа 17,000 км замыг зөвхөн унадаг дугуйгаар, ганцаараа туулах зорилготой байв.

Гэвч тэр Улаанбаатараас гарснаасаа хойш хоёр хонож, 200 км зам туулсныхаа дараа Төв аймгийн Өндөрширээт суманд нутгийн иргэнд зодуулж, ноцтой бэртсэн тухай саяхан сошиал хуудсаараа мэдээлжээ.Аялагч дөрөвдүгээр сарын 29-нд халдлагад өртсөнийхөө дараа сумын төвд гурав хоног хэвтсэн ч бие нь сайжраагүй тул Улаанбаатарын эмнэлэгт хүргэгдсэн байна.


Тэрбээр эмч нарын зөвлөсний дагуу сайтар бодсоны эцэст Торгоны замын аяллаа хойшлуулж, Канад руу буцахаар болсноо Фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ