Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэнгийн ар гэр Непал руу хөдөлж байгаа аж. Одоогоор талийгаачдыг Катмандуд чандарлаж, улмаар нутагтаа ирэх урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа талаар сонслоо. Бид энэ мэдээллийг баталгаажуулж хүргэнэ.
Тэдний амжилтыг Himalayadatabase сайтад бүртгэх эсэх нь намрын улирлын дараа тодорхой болно
Уулчдын амжилтыг бүртгэн мэдээлдэг "Himalayadatabase" хэмээх сайт бий. Түүнд улирлын ээлж дууссаны дараа Эверестийн оргилд амжилттай гарсан уулчин бүрийн мэдээллийг шинэчилдэг байна. Одоо тэдний системийн хувьд намрын улирал үргэлжилж буй. Улирал дууссаны дараа Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын амжилтыг бүртгэх эсэх нь тодорхой болох юм.
Монгол эрсийн зориг, хүчийг илтгэсэн Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг Монголын ард түмэн эдгээр өдрүүдэд хүндэтгэж байна.
0 сэтгэгдэлтэй