Дугуйгаар аялагч Б.Очирваань өнгөрсөн жилийн тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлж 11 сарын турш унадаг дугуйтай дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа очсон юм. Түүний хувьд хөлбөмбөгийн хорхойтон бас тамирчин бөгөөд өөрийн мөрөөдлийн төлөө эх нутгаасаа гарч Английн Premier league - Manchester United багийн тамирчидтай уулзахаар хөдөлсөн байдаг. Ингээд тэр мөрөөдлөө биелүүлж чадсан юм.
Тэгвэл Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд хөл бөмбөг тоглохоор уригджээ. Тэрбээр энэ тухайгаа, Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би зургана цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн.
Удалгүй гурван цагийн дараа "WhatsApp"-аар чат ирэв. Шалгасан чинь "Манчестер Юнайтедаас холбогдож байна" гэсэн мэссэж байв.
- Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?
- Тиймээ би маш их хүсэж байна.
- Пүрэв гарaгт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна
-Tаны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо. Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ ээ" хэмээн цахим хуудастаа хуваалцлаа.
0 сэтгэгдэлтэй