728 x 90

М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд ирэх даваа гарагт цол, чимэг олгоно

М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд ирэх даваа гарагт цол, чимэг олгоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх улсын арслан М.Бадарчаас допинг илэрсэн. Тэрээр арбитрийн шүүхэд хандсан ч шүүх түүний нэхэмжлэлийг хангаагүй юм. Тиймээс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Улмаар тухайн бөхчүүдэд ирэх даваа гараг буюу энэ сарын 17-нд цол олгохоор болсон байна. Улсын арслан М.Бадарчид унасан дараах бөхчүүдэд цол олгох юм.  

  • Тавын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Б.Баянмөнхөд улсын начин,
  • Зургаагийн даваанд унасан Дундговь аймгийн харьяат, улсын начин Э.Даш улсын харцага,
  • Долоогийн даваанд өвдөг шороодсон Архангай аймгийн харьяат, улсын харцага С.Сүхбатад улсын заан,
  • Үзүүрлэсэн улсын гарьд Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгох юм.

Мөн наймын даваанд өвдөг шороодсон улсын аварга О.Хангайд чимэг нэмж олгоно.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ