728 x 90

Төв Азийн аваргын финалд манай дөрвөн баг шалгарлаа

Төв Азийн аваргын финалд манай дөрвөн баг шалгарлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

PUBGMobile Төв, Өмнөд Азийн аварга шалгаруулах намрын тэмцээнд Монголын таван баг оролцсоноос дөрөв нь финалд шалгарлаа. PUBG Mobile (Player Unknown's Battle Ground Mobile)-ын  Төв, Өмнөд Азийн аварга шалгаруулах намрын тэмцээн буюу 200 мянган ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Super League - Central and South Asia Fall 2024" Балба улсын нийслэл Катманду хотод үргэлжилж байна.


Тэмцээнд Монголын таван баг Казахстан, Балба, Бангладеш, Пакистан, Алс Дорнод (Орос), Узбекистаны шилдэг багуудтай өрсөлдсөн бөгөөд дөрөв нь финалд шалгарлаа.

Тодруулбал "IHC Esports" 12-р байр, "Stalwart Esports" 9-р байр, "4Merical Vibes" 1-р байр, "Falcons Force" 5-р байраар тус тус финалд үлдэв. Харин 19-р байрт орсон "Stronger Esports" бусад гурван багийн хамт тэмцээнээс хасагджээ. Нийт 20 баг таван хэсэгт хуваагдан гурван долоо хоног өрсөлдсөн тэмцээнээс хамгийн өндөр оноотой 16 баг финалд шалгарсан юм.


Финалын тоглолтууд есдүгээр сарын 12-14-ий хооронд гурван өдөр болох ба нийт 18 удаа шүхрээр бууж ялагчаа тодруулна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ