728 x 90

Улаанбаатар хотод боксын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ

Улаанбаатар хотод боксын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дэлхийн боксын холбооноос зохион байгуулдаг дэлхийн цомын тэмцээн өнөөдөр Улаанбаатарын хотын “UG Arena” спорт цогцолборт эхэллээ.

Ази тивд анх удаа болж буй тус тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Уэльс, Австрали, Перу, БНСУ, БНХАУ, Филиппин, Монгол зэрэг орны 170 боксчин тулалдаж байгаа юм.  

Энэхүү тэмцээнээр анх удаа дэлхийн боксын холбооны эрэмбийн оноо өгөхөөрөө онцлогтой. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 54, 57, 60, эрэгтэйчүүдийн 51, 57, 63.5, 71 кг-ын жингийн 29 тулаантай. Манай улсаас О.Есүгэн, Б.Мөнгөнсаран, Т.Болортуул, Г.Бадмаараг, М.Намуун, Х.Энх-Амар, О.Бямба-Эрдэнэ, Б.Төгөлдөр тэргүүтэй 26 боксчин рингэнд гарч, эхний тулаанаа хийнэ.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ