Британийн рок хамтлаг "Pink Floyd" эцсийн дүнд өөрсдийн дуу хөгжмийн бичлэгийн эрхээ Японы дуу бичлэгийн "Sony" компанид худалдаж чадсан тухай Financial Times сонин мэдээлэв.
Хэвлэлд бичсэнээр, гүйлгээний дүн 400 сая доллар болжээ. Sony Music компани тус хамтлагийн хөгжмийн эрхийг ойролцоогоор 500 сая доллараар худалдаж авахаар тохиролцож байгаа гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан юм.
Sony компанийн худалдаж авсан эрх дотор хамтлагийн "Wish You Were Here", "Money" зэрэг хит дуунууд багтаж байна. Үүний зэрэгцээ Японы компани Pink Floyd-ийн гишүүдийн нэр, дүрсийг ашиглахаар болсон нь тэдэнд хамтлагийн тухай кино, телевизийн цуврал гаргах боломжийг олгож буй ажээ.
0 сэтгэгдэлтэй