Дорнод аймгийн цагдаагийн газарт өчигдөр малын бэлчээрээс болж маргалдаж нэгнээ хутгалсан гэх дуудлага, мэдээлэл иржээ. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, тус аймагт оршин суух 32 настай иргэн У-г зүс таних 30 настай иргэн О нь үл ялих маргаанаас болж нуруу тус газарт нь хутгалж гэмтээжээ. Хормын төдий уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас хожмын амьдралдаа хар толбо бүү үлдээгээрэй.